Дэлхийд хамгийн алдартай хаан, цэргийн жанжин Монгол улсыг дэлхийд таниулсан дэлхийн зууны манлай хүн, эзэн ЧИНГИС хаанаараа монголчууд бахархдаг. Чингис хаангүйгээр Монголыг төсөөлөхийн аргагүй. Дэлхийн түүхийн хуудсанд төрөн гарсан 8 шилдэг агуу жанжид байдгийн хамгийн хамгийн шилдэг нь Чингис хаан гэж олон орны эрдэмтэд үнэлдэг.
Дэлхийн хамгийн өндөр хүн Архангай аймгийн харьяат их монгол Шаравжамц 2 метр 75 см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хаагаад буцах замдаа автомашины ослоор25 насандаа нас баржээ. Түүний араг яс Эрүүл мэндийн их сургуулийн анатомийн ангид байдаг бөгөөд баруун талын чөмөг нь алга болж тэмээний чөмгөөр орлуулсаныг бодоход их л том хүн байгаа биз. Одоо ч дэлхийн хамгийн өндөр хүн нь Өвөр Монголын иргэн байгаа билээ.
Дэлхийд хосгүй хоолойтой уртын дуучин Норовбанзад гуай бол дахин давтагдашгүй агуу дуучин хүн билээ. Тэгээд ч хүн төрөлхтөн түүнд ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН цолыг хайрласан
Дэлхийн дээвэр Гималайн нурууны ноён оргил Жомолунгмад хамгийн анх 1953 оны 5-р сарын 29-нд хүн гарсан нь монгол гаралтай балба хүн Дэнзэн Норгой байлаа. Дэнзэн Норгой Гималайн оройд гараад өөрийгөө би МОНГОЛ ХҮН гэж зарласан юм билээ. 52 жилийн дараа 2005 оны бас л 5-р сарын 29-нд залуу уулчин Өсөхбаяр гарснаар монгол хүн хоёр дахь удаагаа дэлхийн зулайд хөл тавьсан нь монголчууд бидний маш том бахархал. Энэ нь Жомолунгмаг 8850 м гэдгийг баталсанаас хойш гарсан анхны авиралт болж байгаагаараа бас нэг онцлог авиралт болжээ. Гималайн оройд Монголын далбаа мандаж байгаа гээд бодоход үнэхээр сайхан.
Хамгийн мэргэн харваач Есүнгэ мэргэн Чингисийн удмын хүн / Хавт Хасарын дэд хүү/ билээ. Түүнээс хол байг алдалгүй харвасан тухай хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдээгүй байна. Энэ тухай “ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ”-т тэмдэглэсэн байдгийг та нар уран зохиолын хичээлээр танилцсан. Энэ хөшөөг 1224-1225 оны үед босгожээ. Энэ хөшөө одоо Ленинград хотын эрмитажид хадгалагдаж байдаг. Хөшөөнд 1224 оны өвөл Бухын хоолой гэдэг газарт болсон бүх Монголын ноёдын хуралдай дээр Есүнгэ ноён 335 алд / 500 гаруй метр/ хол байсан байг гойд цэцэн онож шалгарсан түүхийг 5 мөр, 21 үгэнд багтаан сийлж мэдээлсэн ажээ. Гайхамшигт харвалгаараа нэрээ мөнхөлсөн Есүнгэ мэргэн бол Чингис хааны дүү Хавт Хасарын дэд хүү юм. Тэрээр Чингис хааны хайртай үр ач нарынх нь нэг байлаа.
No comments:
Post a Comment