Манай хонхорт эрс тэс хуурай, ширүүн уур амьсгал ноёрхож байдаг бөгөөд цаг агаарын энэ онцлогоо дагаад байгаль орчин, өвс ургамал, ан амьтан хүн зоны амьдрал нь бусдаас гоц өөр.
Ингээд онгон байгалийнхаа дэлхийд онцгой ялгарах гайхамшигтай танилцая!

Манай хонхрын хүн малын хөлнөөс өөр юу ч хүрээгүй онгон зэлүүд тал, говь цөл нутагт маань дэлхийн хаана ч байхгүй шим тэжээлтэй жинхэнэ зэрлэг өвс ургамалтай билээ. Өвс ургамлаа дагаад ан амьтан мал сүрэг нь ч цэвэр үүлдэртэй, мах шөл нь ч шим тэжээлтэй байдаг. Тодорхой жишээ хэлэхэд Монголын малын мах шиг шим тэжээлтэй мах хаана ч байхгүй. Учир нь манай хонхрын өвсийг идсэн учраас л тийм шим тэжээлтэй байдаг байна. Бас монгол малын сүү цагаан идээ нь хүртэл гоц гойд өвөрмөц амттай. Зөвхөн манай энэ л хонхорт сүүний өрөм хуруу зузаан тогтоно. Өөр хаана ч үгүй. Олон орны эрдэмтэд монгол малын сүүний өрөм тогтоох технологийг өөрийн мал дээр хичнээн туршаад ч манайх шиг зузаан өрөм тогтоож чадаагүй гэдэг. Аргагүй ээ. Манай хонхрын өвс ургамлыг идээгүй малын сүүнээс ямар өрөм гарах юм бэ?

Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах олон зуун дамжсан асар их баялаг уламжлалтай ард түмэн билээ. Монголчууд бүр 13-р зуунаас байгалийн баялаг, түүний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах болсон нь “ИХ ЗАСАГ” хуульд анх энэ тухай тусгасанаас эхлэлтэй ажээ.Уг хуульд зааснаар байгаль, дэлхийд ямар нэг байдлаар гэм хор учруулсан хэнийг боловч хатуу ял оноож шийтгэдэг байжээ. Энэ бүхний тухай “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-нд дурьдсан байдаг.
Дэлхийд байгалийн баялагаараа хамгийн хамгийн олонтой Монгол улс хамгийн анх түрүүнд уул усаа онголж шүтсэн бөгөөд 1778 оноос БОГДХАН хайрхан уулыг онголон тахисан нь хууль ёсны дархалсан дэлхийн хамгийн ууган уул болсон түүхтэй.

No comments:
Post a Comment