Дундговь аялалын удирдамж



АЯЛАЛЫН ЗОРИЛГО:
Монгол орны үзэсгэлэнт байгаль, давдагдашгүй өв уламжлал, түүх дурсгалт газруудыг хамгийн  хямд зардлаар үзэх нь АЯЛАЛУУДЫН МААНЬ ГОЛ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ, ЗОРИЛГО оршино.

АЯЛАЛЫН ХУГАЦАА:  2011.09.03-04ний БЯМБА, НЯМ гарагуудад

АЯЛАЛЫН МАРШРУТ:
             УБ - ИХ ГАЗРЫН ЧУЛУУ - ЗАДГАЙ ТЕАТР - ЦАГААН СУВАРГА - ОНГИЙН ТАЛ - ОНГИЙН ХИЙДИЙН ТУУРЬ - ШААЗАН ХОТЫН ТУУРЬ - СҮМ ХӨХ БҮРД - БАГА ГАЗРЫН ЧУЛУУ - ЗОРГОЛ ХАЙРХАН – УБ

НИЙТ ТУУЛАХ ЗАМ: 800 км

ЗАРДАЛ, ТӨСӨВ: 30,000
/Унааны зардал, хорхог хийх хонь, ногооны үнэ, замд уух ус, зам болон тусгай хамгаалалттай газрын хураамж багтсан болно, хоол хүнс, бусад хувийн бэлтгэлийн зардлаа өөрсдөө хариуцна. /

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН ЗҮЙЛ:
  1. Эхний өглөө үүр цайхад /цаг/ босож говийн нар мандахыг харах
  2. Говийн шөнийн тэнгэрт од харах /энэ бол жинхэнэ гайхамшиг байдаг гэсэн/
  3. Элсний дуулахыг сонсох
  4. Гайхалтай зэрэглээ үзэх
  5. Хамгийн гоё акустиктай газрыг сонгож багуулсан Задгай театрыг үзэж сонирхох /Норовбанзад агсны дурсгалд зориулж байгуулсан/
АЯЛАЛЫН БЭЛТГЭЛ: 
1. Багийн гишүүд хоорондоо ярилцаад хэд хэдэн МАЙХАН авч явах
2. Дулаан хөнжил, УУТАН ХӨНЖИЛ, гудас,
мөн энэ удаагийн аялал говь руу тул нарны малгай, нүдний шил, хөнгөн нимгэн хувцас
3. ГАР ЧИЙДЭН, аяны усны сав, то
нгорог, хуйтай хутга
4. Өөрийн хөлдөө
хэвшсэн битүү гутал, САНДАЛ
5. ЭМИЙН САН /гэдэсний, толгойн, өвчин намдаах, харшлын эм
, шархны лент, бент/
6. Н
АРНЫ, шумуулны тос
7. Хоолны АЯГА ХАЛБАГА
8. Лаа, ШҮДЭНЗ
9. Зургийн аппарат
10. Утас зүү
11. Нарийн мяндсан олс /их олон зүйлд хэрэг болдог/
12. Газ-ын зуух,
ГАЗЫН ХОШУУ
13. ХОГ ХАЯГДЛАА ХИЙХ УУТ
14. Газрын зураг, луужин, холбооны хэрэгсэл

АЯЛАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  1. Гишүүд аялалын БЭЛТГЭЛ болон ЗАМЫН ХҮНСЭЭ сайн бэлдэх
  2. Гишүүд аялалын туршид САНАА НЭГТЭЙ, ИДЭВХИТЭЙ, НЭГДМЭЛ байх /орчноо цэвэрлэх, хоол хийх, мод түүх г.м/
  3. Шинэ аялалын гишүүдэд АЯЛАЛЫН БЭЛТГЭЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГУУДЫГ танилцуулах
  4. Байгальд ээлтэй аялалын зарчмыг мөрдлөгө болгоно
  5. Байгаль орчинтой зөв зохистой харьцах /ургамал ногоо тасдахгүй байх, хог хаягдал хаяхгүй, отоглох, буудаллах газраа цэвэрлэх/
  6. Нийт аялагчид зохион байгуулагчдын удирдлаганд аялна.

АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Д.Түци, С.Гантулга, Г.Бат

Жич: 2011 оны 9-р сарын 3н буюу БЯМБА гарагийн өглөө 6.00 цагт Драмын театрын үүдэнд цуглана. Аялагчид 11нээс өмнө эцсийн шийдвэрээ өгнө үү! Төгсжаргал /99036652/, С.Гантулга /99015809/ дугаар руу залгаж аялалын талаар лавлаж болно.

BizNetwork танилууддаа түгээх

7 comments:

  1. гурвансайханы их газарын чулуугаар дайраад хот руугаа ирж болохгүй юм уу. Их газарын чулуунд өглөө нар мандаж байгаа нь их гоё харагддаг юм байна лээ.

    ReplyDelete
  2. Зөвлөгөө өгсөнд баярлалаа!
    Маршрутаа эргэн харнаа...

    ReplyDelete
  3. Гантулгаа хүүхээд төсөв зардал юу болж байна?

    ReplyDelete
  4. Замын зардал, хорхогны мөнгө гм нийлээд нэг хүний 30,000

    ReplyDelete
  5. Маш сайхан аялал болсон байна. Гантулгадаа баярлалаа.

    ReplyDelete
  6. Сайхан аялал болсооон. Админдаа баярлалаа!

    ReplyDelete
  7. Энэхүү аялалын тэмдэглэлүүдийш дараах холбоосоор үзнэ үү!
    1р хэсэг - http://ganaa-s.blogspot.com/2011/09/blog-post_06.html
    2р хэсэг - http://ganaa-s.blogspot.com/2011/09/2.html

    ReplyDelete