Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ. Есөн гайхамшигт нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал ирснээс Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүн Монголын есөн гайхамшгийг тодруулах нь эх орноо хайрлан хамгаалах төдийгүй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон боломж бий болох ач холбогдолтой билээ.
Ингээд та бүхэндээ Монголын есөн гайхамшигт жагсаалтыг хүргэж байна.
- Монголын говь /Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн цав/
- Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/
- Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас, Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /
- Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)
- Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум)
- Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)
- "Женко тур бюро" ХХК-ийн байгуулсан XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)
- Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/
- Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд (Хэнтий Аймаг)
9 гайхамшигаа бүгдийг үзчих юмсан.
ReplyDeleteХарин тийм ээ. Ирэх жилийн аялалуудын маршрут төлөвлөгөөгөө одооноос нухацтай, судалгаатай гаргах хэрэгтэй байна даа. Хэлэлцүүлэг явуулаад тэндээсээ төлөвлөлт, маршрут гаргах баг томилох саналтай байна. Та юу гэж бодож байна?
ReplyDeleteза би энэ тухай сэдэв нээнээ.
ReplyDelete