Чингис хаан ба дэлхийн 7 жанжин

Улс  орон  бүхэнд  андахгүй болсон алдартай жанжин олон байдгаас дэлхий  нийтээрээ  заримыг нь  илүүд  онцолдог  бөлгөө.
     
Чингис  хаан бол тэднээс огт дутуугүй  харин ч  илүү,  цэргийн  урлагийн  түүхэнд  хувь нэмрээ оруулсан нэрт  жанжин  байлаа.
 Ж.Неру  шоронгоос  охин Индираадаа түүхийн хичээл  зааж  бичсэн цуврал захидалдаа <<Түүний (Чингисийн) дэргэд  Их  Александр,  Цезарь  хоёр  юу ч  биш>> гэжээ.
Дэлхийн  нэрт  жанжингууд  эцэг  хаадаас өвлөж , эсвэл  эрх тушаал  ахихын  хэрээр  их  цэрэг  захирч  авъяас нь тодорсон байдаг. Македоны Александр эцгийнхээ  байгуулсан  их  армийг  20  насандаа захирч  13 жилийн турш  дэлхийг  анх  байлдан  дагуулав. Ромын  Гай  Юлий Цезарь, Францын Наполеон, Шведын XII Карл бүгд аян дайнд туршлагажсан   арми   гардан  авч,  албан  тушаал,  эрх  мэдэл  ахихын  хэрээр  алдаршиж цооров.  Харин Чингис  хаан Боорчи, Зэлмэ зэрэг нөхөд,  дүү нар, хэдхэн өтгөс боолоос бүрдсэн багахан хүрээнээс улс төр,  цэрэг  дайны бэрх   зам туулж дэлхийг цочоосон хүчирхэг  их  цэрэг (арми) байгуулсан.   Энэ байнгын  цэрэг нь  Монголын   нэгдсэн төр, улсыг  байгуулан  мандуулахад  тулгуур  хүч болж,  нэг ч  ялагдал хүлээгээгүй онцлогтой. Чингис  хаан  шилмэл  цомхон  цэргийнхээ  хувийн бэлтгэл,  сэтгэл  санааны  байдал,  зэвсэглэл,  алба  хаах   журамд онцгой анхаарч, гаргууд сургаж, байлдах чадвар сайтай байлгаж чадсанаараа  цэргийн  том  зүтгэлтэн, авъяаслаг зохион  байгуулагч  болжээ.  Хишигтэн,  торгон цэргийн   харъяат  мянгат нь  тэдгээрийн  уналга зэвсэг,  хүнсийг  алба хаах хугацаанд нь даах зарлигтай байв. Энэ нь ардууд  цэргээ  дутагдсан  зүйлээр  хангаад  зогсохгүй, цэргийн албанд  бүх  талаар  анхаарах   холбоо  болсон  аж.

 
Македоны Александр
/МЭӨ 356-323/
Филипп хааны хүү, Аристотелийн шавь, МЭӨ 336 онд Македоны  хаан  суухдаа  20 настай байв.
Ганнибал
/ МЭӨ 246-183/
 26 настайдаа  Испанийн цэргийн  жанжинаар  сонгогдож  Ромтой байлдаж  явсан  цэргийн  жанжин төдийгүй  эрдэм  баялаг  төгс  төрийн  зүтгэлтэн.
 Ер нь  алдарт  жанжингуудын авъяас билиг  залуугаасаа  тодорч шалгарчээ.  Наполеон их  бууг  байлдаанд  ашиглахдаа  галын  маневрыг  тухай  бүр  шилжүүлэх   тактикийг  сайтар  боловсруулж  24  насандаа  бригадын  генерал болсон. Чингис 27 насандаа хамаг Монголын  хаан  болж  түүхийн тавцанд  гарч   иржээ.  Монголыг  нэгтгэх   сүүлчийн  байлдаан  Найманыг дарсан  тулалдааны   өмнө   дахин   цэргээ   зохион   байгуулж   << чэрби >>  томилон, төмөр морьт цэрэг бий болгож, << явахдаа харгана  мэт  нягт, байрлахдаа  нуур  мэт  нягт, байлдахдаа  цүүц  мэт  хурц >> чанарыг олгож эхлэв.


 Гай Юлий Цезарь 
/МЭӨ 102 эсвэл 100-44/
Эртний  Римийн  улс төрийн зүтгэлтэн,   цэргийн жанжин, зохиолч,  Ромын  хэмжээгүй  эрхт хаан  эзэн  байв.
 
      Чухам  энэ  үеэс  Монгол  цэргийн  аян  дайны стратеги  ( сөрөг  хүчний эвсэл, холбоо бүрэлдэж болох,  эсэх, холын  аянд  цэргийн  хүнс,  агт   морьдын  өвс  бэлчээрийг  таслахгүй хангах нөхцөл, мянгат, түмтийн шуурхай холбоо барьж, харилцан туслах боломж, дайсны гол хүчний бүлэглэлийг нэгдэхээс  өмнө  хэсэгчлэн  цохих  сөрөг  маневр,  дайсны  цэргийн  байлдах  чадвар, зэвсэглэлийн байдал, байлдаанд  цаг  агаар,  зам харилцаа, морьдын тарга хүч хэрхэн  нөлөөлөх байдлыг харгалзан байлдаан  хийх  олон аргыг тухайн нөхцөлд тохируулан  зөв  сонгох,  тэгэхдээ гэнэтийн  ажиллагааг  голчлох  баримтлал  тов  тодорхой  боловсрон  бүрэлджээ. Үүнд  Чингис  хааны  байлдааны  туршлага, тогтоосон  зарлиг, журам гол  үүрэг  гүйцэтгэсэн.  Хэдийгээр   Наполеонд   алдартай   маршал, генерал олон  байсан ч тэд  голдуу  түүний  хамт тулалдаж явснаас бие  дааж томоохон  аян  дайныг  тэргүүлж, улс орныг байлдан дагуулсан удаагүй. Тэр  том  тулалдаанд  дуртай,  ганц цохилтоор бүхэл бүтэн арми, улсыг буулгаж авахыг эрмэлздэгтэй, энэ нь холбоотой  байж магадгүй. Харин Чингис хаан олон гарамгай жанжин сонгож  сургаж,  тодруулсан. Тэдний зарим нь алс тив туулан асар олон  цэрэг  бүхий  улс  орныг  дагуулж  атар  газар анхны шан татсан мэт түүхийн хуудаснаа мөрөө дуурайтал  үлдээж  байлаа. Орост  ялагдсаны нь  дараа  Наполеоныг  бүрмөсөн  сүйрэлд  оруулсан  хүн  бол  түүний маршал Нэй юм. Ватерлоод  цагаа  олж туслахаар ирсэн  Пруссийн  маршал  Блюхерын  гялалзсан  маршийн  хүчинд  Лорд  Веллингтон  ялалт  байгуулаагүй. Англи, Бельгичүүд өвөр  эгнээгээ санаатайгаар  100  алхам  ухраасанд  маршал Нэй гэнэдэж морин цэргээ  явган  цэргийн  дэмжлэггүй   давшилтад  оруулсан нь Наполеон сүүлчийн  хариуцлагатай тулалдаанд ялагдах нэг шалтгаан  болов. Ром  Карфаген  хоёрын 3 удаагийн Пунийн дайнд  Карфагений  нэрт   жанжин  Ганнибал  эх  орон  ар талаасаа далай тэнгисээр  алслагдсан  мөртлөө Ромчуудыг ялсаар явлаа. Байлдаанд заант  цэрэг, тэр ч байтугай сургагдсан арсланг  ашиглан  дайснаа дарж явсан хэрнээ 15 жилийн турш  дийлээд байсан   нөгөөх ромчууддаа  нэгэнтээ сүрхий цохиулаад дахин тэмцэх тэнхэлгүй  болжээ.  Аугаа  их Аристотелийн шавь, ердөө 33 насласан Македоны Александр Перс, Ахменидынхны  улсыг  мохоож,  Инд  мөрөн хүрсэн их  эзэнт  гүрэнг  зэвсгээр  байгуулсан ч  эх  орноосоо  алс дайтсаар үхмэгц  улс нь  задарч  унажээ.  Түүний  нэрнээс  өөр  юм  үлдсэнгүй. Чингис хааны  төр  улс нь  түүний  дараа ч  хүчирхэгжиж, зөвхөн  газар  нутгийн  хувьд   гэхэд  2  дахин   тэлсэн   түүхтэй .

 
II Фридрих
/ 1712-1786/
1740 онд Пруссийн эзэн хаанд өргөмжлөгдсөн. Түүнийг хаан ширээнд байх үед Пруссийн газар нутаг  бараг  2  дахин  нэмэгджээ.


Египетээс  Бага  Азид  маш  шуурхай  хүрч  Ромын  эзэнт гүрнийг эсэргүүцсэн бослогыг дараад сенатад << Вена, видивичи (ирлээ, үзлээ, яллаа)>> гэсэн  3   үгтэй  алдарт  мэдээг  өгч  байсан  Ю.Цезарь  бас сайн зохиолч  байлаа. Сенатад  аян  дайныхаа  тухай  дэлгэрэнгүй  тайлганасан  <<Галлид  хийсэн  аян  дайн>> хэмээх  бичиг нь зохиол  мэт  байдаг  аж.  Гэвч  түүний  улс  төрийн байр суурь ганхан,  армид  дэмжлэг  алдаж  төв талбайдаа хуйвалдагчдад хутгалуулж  үхжээ. Тэр Юлийн он тооллыг  бүрдүүлсэн  бөгөөд  уг  тооллоор   бол  Чингис 1162 оны 5 дугаар сарын 31-нд  төржээ.  Наполеон ч  үзэн яддаг Англичууддаа олзлогдож, Ариун Еленагийн аралд  цөлөгдөн  далайн  да валгаанд  чулуу  долоолгон шидэж  гунигтайяа  суусаар  нас  барав. Ганибал ч  мөхөж  доройтсоор  эцэсдээ  хор  идэж  үхэв.  Чингис  хаан  дээрх жанжингуудтай адил тааруухан  төгсгөл  үзээгүй.  Эр цэргийн ёсоор дайны талбарт өштөн Тангадыг  дагуулах  дайныг  тэргүүлж  яваад   таалал төгссөн.  Чингис  хүч  мөхөс   дайсныг  тамы нь  цайтал  дарангуйлж  сөнөөдөггүй.  Дагаар  орвол дайнаа  хэзээ ч зогсооход  бэлэн  байсан. Энэ  бо л цэрэг,  армиа  хайрлах жанжин  хүний  мөс  юм. XII Карл  ялагдашгүй армиа  Оросын  Полтав  хэмээх  газар бүт цохиулаад Шведийн олон нийтийн хилэнгээс дайжиж  Туркийн  Султаны  дэргэд  толгой  хоргодож, 36  насандаа  Норвегид  дайтаж  яваад  амь  үрэгдсэн  юм.  Тэр  Шведийг  хүчирхэг  гүрэн  болохыг  тулд  тэмцэж,  улсдаа ч  шинэчлэлт   нэлээд  хийсэн.


 
XII Карл/ 1682-1718 /
1697 онд Шведийн хаан болсон. Орос  Польшийн эсрэг  олонтаа  дайтаж  байв.

Алдарт  ван, нэрт жанжинаасаа хойш Швед аян дайнд оролцохоо татаж,  улмаар  төвийг  сахисан  улс болсоор эдүгээ хүрчээ. Александр, Цезарь, Наполеон нар алдар нэр, асар их эрх тушаалд дурлаж түүнийхээ төлөө  харгислаж  хэрцгийлж  байв.  Тиймээс  өөртэйгээ  эн  зэрэгцсэн улс төр, цэргийн  зүтгэлтэнд  дургүйцэж  дайн  байлдаанаар  заналхийлдэг  байлаа. Чингис  хаан  шинэ  залуу  Монгол улсыг дэлхийн бусад том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, улсынхаа  тусгаар  байдлыг  гадаад , дотоодод  бататгахын  тулд  аргагүй  дайтсан. 1189-1204  оны хооронд 15 том  тулалдаанд  ялж   алдарт  жанжин  болон  тодров.  Умард Хятад, Тангад, Их Хорезм, Иран, Энэтхэгийн  зарим  хэсэг,  Зүүн  Халифатыг мохоож  олон  хаан,  ханжинг  буулган  авчээ.  Түүний  байлдах, ялах  урлаг  бусдад  сургамж, туршлага болсон. Оросын жанжин А.Суворов капралаас генералиссимус  болтлоо  алба хаахдаа нэг ч ялагдал үзээгүй. Рымникт Туркийн 5  дахин  илүү цэргийг санаандгүй газраас цөөн хүчээр гэнэт уулгалан довтолдог Монгол цэргийн аргаар цочирдуулан ялж, гүн цол шагнуулж  байлаа.  Суворовын  ялалтууд  Монгол цэргийн ялалттай их төстэй. Тэр Турк, Францын цэрэгтэй халз тулалдсан нь олон мөртлөө Крымийн татаруудад улс төр, дипломатын аргыг голлосон. Лав Монгол, татаарын  морин  цэргийн  байлдааны  тактикийг  сайн  судалсан  хүн байсан  биз ээ.

 Наполеон Бонапарт
 / 1769-1821 /
1804-1814 он, 1815 оны 3-6 сард Францын эзэн хаан  байв
   




















Оросын цэргийн урлагийг үндэслэгчийн нэг. Генералиссимус. Цэргийн онолын  хэд  хэдэн ном бичжээ.

Тиймээс тулалдаанд шийдвэрлэх эгзэгтэй  үүргийг  Оросын Казак, Халимагуудад өгөх дуртай байсан болов уу?! Суворов орос цэрэгт тэсвэр хатуужил олгох, эцсээ хүртэл тулалддаг зориг суулгахад их нөлөө үзүүлсэн. II Фридрих  Пруссийн нутгийг 2  дахин  тэлж,  их  ялалт   байгуулж байхдаа ч  оросын  армитай  базаахгүй  тулалдаж  байв.  Тэгээд  тэр үү, << орос  цэргийг  эхэлж  буудаад,  дараа нь  жадлаж,  эцэст нь  гараараа түлхэхгүй  бол  унахгуй>>  гэж  Суворовынхны   тухай   хэлсэн   гэдэг. 
Суворов  нэн  зориг  тэсвэртэй, багадаа сул биеэ чийрэгжүүлэх гэж борооноор  морьтой  давхидаг  байв. Өндөр  настай хойноо Туркуудтай дайтаж  яваад  хүзүүндээ  шархдаж,  асартаа  хүргүүлээд эмч ирэхэд хиатайгаа  шатар тоглож байсан удаатай. Гайхамшигт жанжин бүтэлгүй явдлаа мартах  гэж  тэгсэн байж  магадгүй. Тэр  мөн л  хүндэтгэл,  өргөмжлөл  үзэхгүй  нас  нөгчсөн  юм. 
Ерөөс алдарт жанжнууд дотор өмөрмөц  зан  ааштай  хүн   цөөнгүй  байсан. Карл  байлдаанд  цэрэг  шинель, өмсч сахлаа хусдаггүй, Наполеон дандаа хөх шинель, гурвалжин малгай  өмсдөг,  тулалдааны ид үед <<Муу  мэдээ  ирэхгүй  бол  бүү сэрээ>> гэж тушаагаад унтаад өгдөг байжээ. Их Александр дуулгандаа адууны  сүүл 2  салаалж  сагсайлгадаг  үүнээсээ  <<хоёр эвэрт>> гэдэг хочтой  болжээ.  Монголчууд ч  түүнийг Сулхарнай буюу хоёр эвэрт гэж домог  үлгэртээ  оруулжээ.  Дундад  зуунд  жанжин  байлдаанд  байраа  зөв сонгох их үүрэгтэй. Чингис  хаан  байлдааныг  бүхэлд нь  удирдахуйц  байрлал  эзэлдэг  байв.  Харин  дохио  өгмөгц цэргүүд анхны байрлалдаа эргэж ирэх зарлиг гаргасан. Зарлигийг  зөрчвөл  цаазаар  авдаг байв. Байлдааны  үед эхний байрлалдаа эргэж  ирэх нь хүчээ дахин бүлэглэх, дайсны гол цохилтыг сарниулах, хамгийн гол нь цэрэг удирдлагагүй болж, уймж сандрах, байлдаанаас овтойгоор сугарч гаралгүй ум хумгүй зугатахаас сэргийлсэн хэрэг байв. Магадгүй энэ зарлигийн хүчээр  Монгол олон ялалтад хүрсэн байж мэднэ. Чингис  хааны  аян  дайны  түүхийг алдарт жанжингуудтай  харьцуулбал  ижил,  цаг  үеийн  нөхцлийг   харгалзвал  давуу  зүйл  нэлээд  байх  мэт.  Гэвч  дутуу  зүйл  нэг  бий. Юу  гэвэл, түүнд  бид,  бусад  улс орны  хүмүүс ч  хүндэтгэл  бага  үзүүлсэн. Хаант-Оросын  жанжин  штабын офицерууд  санаачлан  хөрөнгө  цуглуулж  А.Суворовын  музей   байгуулсан нь  одоо  Ленинградад   бий.  Өөрийн   орныг нь   булаан   эзэлж,  бусниулж  явсан Наполеонд  Бельгичүүд  музей  байгуулж  хөшөө  босгосон, Германы  хөгжмийн  суут  зохиолч  Бетховен <<Баатарлаг симфони>> хэмээх  мөнхийн  бүтээлээ зориулсан. Шекспирийн <<Юлий Цезарь>> эмгэнэлт  жүжиг  дэлхийд  алдартай.  Тэдгээр  жанжин  эх  орондоо үндэсний  бахархал нь  болсоор  ирсэн.  Магадгүй   дэлхийн  тэргүүн  жанжин  Монгол  хүн  буюу их  эзэн  хаан  Чингис  маань  байсан ч  байж   мэднэ.   

BizNetwork танилууддаа түгээх

6 comments:

  1. Сайхан нийтлэл байна.
    Кодыг нь unicode болгохгүй бол.. хөрвүүлж байгаад унших хүмүсс цөөхөн л байх даа.

    ReplyDelete
  2. unen shuu. bi lav end horvuuleh gej ydjin...

    oor gazraas haij unshdimu l gj bodoj bn da. zashiig bodooroi.

    ReplyDelete
  3. өө фонт нь болохгүй байна уу?

    ReplyDelete
  4. Saihan niitlel baina. Ganaa. Gehdee eniig Haanaas awch oruulsiin bol hu. Daraa Dogolon Tumuriin goy material baiwal oruulaarai.

    ReplyDelete