Дэлхийд ховор зөвхөн Монголд байдаг амьтад ч нилээд байдаг.
ДИГВАРАНЗ нь Америк, баруун европт зөвхөн чулуужсан хэлбэрээр олддог бол Монголын говьд одоо хүртэл амьд мөхөж сөнөсөнгүй үлдэн хоцоржээ. Дигваранз нь тавьтиргүй ааш араншинтай, 8 хөлтэй, хөлөндөө сонсох эрхтний үүрэг гүйцэтгэдэг намираа үстэй, унтамтгай, сохор амьтан. Говь цөлийн ангам нөхцөлд бүтэн 9 сар буюу 270 хоног унд хоолгүй явж чаддаг ажээ.
ХАВТГАЙ нь 2 бөхт тэмээний ойрын өвөг. Зэрлэг тэмээ- хавтгай нь төв Ази, Монголоос өөр хаана ч байхгүй маш ховор амьтан юм. Тэмээг бодвол нарийн шөмбөгөр хошуутай, намхан жижиг бөхтэй, зэгзгэр гоолиг хөлтэй, ул таваг нь бага, зогдор, шил, өвдгөндөө богино шингэн үстэй, бүх биеийн үс нь тачир, нүд хурц, хамар үнэрч, сонор соргог амьтан. Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт орших говь цөл газарт тааралдана. Олон хоног унд усгүй явж чаддаг амьтан.
Дэлхий дээр зөвхөн Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг бол говийн баавгай буюу МАЗААЛАЙ юм. Говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн байвгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, онигордуу нүдтэй энэ амьтан өвс, ургамал болон мэрэгчид, жижиг хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллоно. Монгол Алтайн цаад говийн Сэгс цагаан богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд, Захуй, Зарам, Хатан суудал зэрэг газарт амьдардаг. Өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл хадны ангал, агуй, ухсан нүхэнд ичдэг.
МОНГОЛ БӨХӨН зөвхөн Монголд байдаг бөгөөд өөр ямар ч улс оронд байдаггүй амьтан. Бөгтгөр давжаа биетэй, туяхан нарийн хөлтэй, хандгайнх шиг монхор хамартай, сүүн тэжээлт амьтан юм. Цагт 70-80 км хурдалдаг маш хурдан бөгөөд Алтайн арын их нуурын хотгор, нуурын хөндийд нутагладаг. Зун бор, өвөл нь саарал зүстэй. Мах нь их амттай, эвэр нь дорно дахины анагаах ухааны ховор бүтээгдэхүүн болдог байна.
Олон эрдэмтэн судлаачид адууг Ази- Монгол нутгаас гаралтай гэж үздэг. Үүнийг батлах баримт нь манай хонхроос маш өнө эртнйи адууны бүдүүлэг төрөл олдсон явдал юм. Адууны удмыг хөлийн хурууны тоогоор хөөн судлахад 3-дагч галавын үе 5-30 сая жилийн өмнөх үеийн адууны өвөг нэг туурайт тахь болон хувирсан гэж дүгнэжээ. Орчин үеийн адууны зэрлэг удам нь Монголын тахь гэж үздэг билээ. Хойд Америкаас 650-иад мянган жилийн тэртээ үеийн адууны чулуужсан яс олдсон нь Азиас очсон адууных болохыг тогтоожээ. Ер нь монгол адуу маш тэсвэр тэвчээртэй, чадалтай, хурдан амьтан билээ. Энэ тухай та нар Жеймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь” туужаас уншсан байх гэж найдаж байна. Уншиж амжаагүй бол заавал уншаарай. Их амттай ном шүү.
Гиннесийн номонд орсон монголын нэгэн аварга амьтан нь дэлхийн хамгийн урт сарвуут үлэг гүрвэл. Энэ амьтан нь цэрдийн галавын үед Монголын өмнөд хэсэгт орших Нэмэгтийн сав газарт амьдарч байсан ТЕРИЗИНОЗАВР хэмээх Үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт нь 91.4 см урт хүрдэг байна. Хэдий ийм урт сарвуутай боловч маш хоцрогдонгуй уураг тархитай бөгөөд бараг шүдгүй шахам тул шавьж хорхой зууштан байсан байж болох юм гэж Гиннесийн номонд тэмдэглэжээ.
Монголын амьтны аймгийн бас нэгэн гайхамшиг нь 1922 оныг хүртэл үлэг гүрвэл гэгч амьтан өндгөөр үрждэг гэдгийг дэлхий мэддэггүй байжээ. Америкийн байгаль, түүхийн музейн эрдэмтэд Монголын их говийн дунд орших Баянзагийн /Өмнөговь аймаг/ нутгаас нэг дор ээлжлэн давхарласан хурдсын 3 үеэс нийтдээ 30 шахам өндөгтэй үүр олжээ. Энэ өндөгний талаар олон жил маргасны эцэст үлэг гүрвэлийн өндөг гэдгийг баталжээ.
No comments:
Post a Comment