Монгол дээл илүү дутуу эд ангигүй, нягт сайтар бодож боловсруулсан хийцтэй

Манай оронд нутагладаг хориод ястны дээл нь 400 орчим, гутал нь хориод, бүс нь арав орчим төрөл байдаг. Жишээ нь

Монголд амьдардаг халх, буриад, дарьганга, ойрд зэрэг олон ястны хувцас дотроо ялгарах бөгөөд эдгээрээс хүүхэд эрэгтэйчүүдийнх хоорондоо төстэй, харин эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай болно. Монгол дээл илүү дутуу эд ангигүй, нягт сайтар бодож боловсруулсан хийцтэй тул сайн үйлчин эсгэсний дараа өөдөс бараг үлддэггүй, эгэл атлаа нарийн эсгүүр хийцтэй аж.

80-90 см өргөнтэй нарийн энтэй торгоор дээл оёход хүний өндөр намаас хамааран 4-6 метр торго орно. Дугуй хээтэй торгоны хээг нийлүүлдэг тул арай илүү орно. Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй дээл, хурган дотортой дээл өмсдөг. Өвөл үзүүрсэг буюу цувцаа өмсөнө. Монголын өвөл -20-40 хэм хүртэл хүйтэрдэг ба өвлийн ийм хүйтэнд алс хол явах, адуу манах, хээр хоноход үстэй дээл дээрээ дах давхарладаг.

Дахыг сэрх, аргаль, янгир, чоно, нохойн арьсаар үсийг гадагш харуулан хийдэг. Дахны энгэр зөрөхгүй, ар хормойдоо урт оноотой, морь унаж явахад тохирсон байдаг. Монгол гутал морь унаж, дөрөө жийн давхихад тохиромжтойгоор тооцоолон хийгдсэн тул суурь сайтай, маш бөх бат, хөлөнд түшигтэй тул орчин цагт хөдөөгийн малчид, үндэсний бөхийн өмсгөлд яг хуучин хэв шинжээрээ хадгалагдан үлдсэн. Монгол гутал дугуй улт, ээтэн, явуут ээтэн, гэж үндсэн гурван янз байна. Ул, түрий, зулаг, зуузай, хавчаар гэсэн үндсэн монгол гутлын эсгүүр бүтнэ.

Гутлын түрий, зулгийг үхэр адууны боловсруулсан булигаар ширээр эсгэн, төмөр буюу модон хэвээр дарж хээ угалз гаргана Монгол гутлын дотор даавуу ширмэл буюу эсгий ширмэл оймс өмсөнө. оймсны хараанд мөн хээ угалз тавина. Өвлийн дүн хүйтэнд гутлын гадуур дэгтий өмсдөг. Дэгтий оймс хэлбэртэй, эдэлгээ даах сайн чанарын ангийн арьсаар хийдэг. Монголд малгай, бүс тухайн хүний нийгмийн байр байдал заадаг гол үзүүлэлт байсан тул ихээхэн ач холбогдол өгч иржээ.

"Омгийн байгуулалттай байх үед шувууны өрөвлөг өдийг ахлагчийн малгайд хадан ялгадаг эртний монголын заншил отог жинсний эхийг тавьсан Монгол малгайн хэлбэр хөгжлийг ажвал эрт цагт пүмбэгэр өндөр оройтой байснаа гозгор нарийхан болж, намсан намссаар мээмэн оройт гэх маш нам оройтой болж эцэст нь лоовуузан дээр буужээ.

Одоо зуны болон чихтэй тоорцог, лоовууз юүдэн зэрэг үндэсний малгайг хэрэглэсээр байна. Европыхон малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198350
BizNetwork танилууддаа түгээх

No comments:

Post a Comment